Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 20-25 градус, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус, говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс, Завханы хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.