Би найз залуутайгаа  хамт амьдраад жил болж байна. Бид хоёр нэгнээ эртнээс мэддэг байсан болохоор   хурдан дотносож нэг гэрт орсон.  Үнэхээр аз жаргалтай сайхан л байна.  Манай хүнд өөлөхөөр зүйл нэг ширхэг ч байхгүй.  Бид 2 муудалцаад байдаггүй. Асуудлыг ярилцаад шийддэг. Хэн хэнийгээ ерөөсөө хардаггүй.

Бид 2 өчигдөр муудалцлаа.  Ерөөсөө сайндаж чадаагүй, тэрнээсээ болоод тусда унтсан.  Яасан гэхээр  манай хүн одоо болтол экстэйгээ смс-ээр харилцдаг юм байна. Би утсыг нь үзэж байгаад мэдсэн юмаа.  Ер нь бол хардахаар, гомдохоор смс байгаагүй биш байсан.

Тэгээд энэнээс нь болж асуудал үүссэн чинь хол байгаа хүнтэй хардах юм,  хааяа нэг сэтгэлээ онгойлгож бичдэг, тэрнээс өөр харьцаа байхгүй, би чамайг хуураагүй.  Хуурах ч үгүй гэх юм.

Би болохоор хардаад бүүр гомдоод байгаа юм. Эрэгтэй хүний хувьд эхнэртэй болчихоод экстэйгээ холбоотой байх шалтаг шалтгаан байх ёстой юу?