Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 20-25 градус, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.