Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн автобусны буудлын орчимд насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлж байсныг дүүргийн цагдаагийн албан хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.

Шалгалтаар 15-17 насны дервөн охин байсан бөгөөд тэднийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б.Баатарсүрэн гэгч Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу аваачин, биеийг нь үнэлүүлдэг байсан нь мерден байцаалтын явцад тогтоогджээ. Охидыг Өмнөговь аймагт очиход нь Д.Ганболд хэмээх этгээд уурхайн ажилчид, хүнд даацын автомашины хятад жолооч нарт зуучлан биеийг нь үнэлүүлдэг байсан аж.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.