Би одоо арваннэгдүгээр ангид сурдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө аав маань ээж эгч бид гурвыг орхиод явсан гэдэг. Би жоохон байсан болохоор аавыгаа сайн мэддэггүй. Саяхан ээжийгээ нэг ахтай уулзаад байгааг мэдсэн юм. Тэгээд эгч бид 2 тэр хүнийг аав минь болоосой гэж хүсч байгаа яагаад гэхээр 3 эмэгтэй хүн байна гэдэг их хэцүү байдаг. Хамаатан садангийн ах нар дээр ирж орой үдэш согтуу ирж архи нэхээд их зовлонтой. Ээжид тэр хүнтэйгээ хамтдаа амьдрая гэж хэлмээр байна эгч ээжид хэлж яахын гээд байгаа бид хоёр нэг насны зөрүүтэй би их дураараа. Яаж ээждээ зөвөөр хэлж ойлгуулах вэ? тэр хүнтэй уулзаад байгааг нь ээж мэдээгүй гэж бодож яваа. би хичээлээ тарж яваад санамсаргүй таараад би тэр 2оос түрүүлээд харчихсан юм.Надад аха эгч нар та бүхэн туслаач.