Нөхөр бид хоёр хамт амьдраад  таван жил болж байна.  Хүү маань энэ жил 2 ой хүрнэ.

 Бид хоёр хэн хэндээ итгэдэг болохоор хардаж байгаагүй.  Харддаг ч үгүй.  Харин саяхнаас нөхөр намайг учиргүй хардах боллоо. Яасан гэхээр жилийн эцэс болж байгаа болохоор юмнуудаа цэгцэлж байна гээд  манайхан бөөндөө ажил дээрээ хонох болоод нөхөртөө хэлчихээд сууж байсан юмаа. Хүний л хань юм болохоор намайг өлсөж даарна гэж бодоод хоол хийгээд ирсэн. Гэхдээ хамгийн гол нь бид нарыг инээлдэж байхад орж ирчихээд  намайг  ажлынхаа нэг залуутай явалддаг гээд буруу ойлгоод байгаа. нөхрийнхөөр бол бид 2 улаан цагаан явалддаг, ажлынхан тэрийг нь мэддэг болохоор над шиг муухай хүн байхгүй юм байх. Манай ажилд цөөхөн эмэгтэй байдаг, тэгээд дээрээс нь тэр явалддаг гэж буруу ойлгоод байгаа хүн нь миний хажууд суудаг юмаа. Ажлынхнаасаа илүү амь нэгтэй байдаг болохоор  тэгж буруу ойлгоод байгаа байх.

 Би аргаа барахдаа нөхөртөө чатласан чат, бичсэн смс ээ үзүүлсэн ч гэсэн нэг л хөндий болчихсон. Ам мурийхаараа л тэр залуутайгаа байна уу гээд байх юм. Өөрийг нь хуураагүй, хуурах бодолгүй гэдгээ одоо яаж ойлгуулах ёстой юм бол? Ажлаасаа гарна гээд ч нэмэр алга.  Ер нь яах ёстой юм бол?  Гэмгүй байж байгаад хардуулах шиг муухай зүйл алга.  Аргадаж, уурлаж, тайлбарлаад ч нэмэр алга. Эсвэл өөрөө өөр хүнтэй болчихоод намайг худлаа ингэж шантаажлаад байгаа юм болов уу?  араас нь дагаж үздэг ч юм билүү гэж бодож байна. Яавал дээр вэ? Би нөхрөө ерөөсөө ч ойлгохоо байлаа.