БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Говь-алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААРҮүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус хүйтэнбайна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Улз, Халх голын сав газраар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно.Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 15-17градус, өдөртөө 11-13градус хүйтэн байна.