Би одоо хоёр хүүхэдтэй нөхөртэй эмэгтэй. Бидний хүүхэд нэг насны зөрүүтэй нөхөр маант төрийн албанд жолооч хийдэг. Өөрийнхөө ээж, дүү, дүүгийнхээ хүүхдүүдтэй хамт амьдардаг юм. Тэгээд тусдаа гарья орон гэртэй больё гэхээр уурлаад өр тавьж яах гээд байгаа юм хэн тэрийг чинь төлөх юм гээд л бөөн хэрүүл. Энэ байгаа байрыг нь барьцаалж байгаад юм авахад болох гээд байхад ээж нь зөвшөөрөхгүй уруу татаад байхын. Шинэ юм худалдаж авья гээд овоо хамт дэлгүүр орохоор ээж нь залгаад аашилж загнааад болиулчих юм. Бүх л зүйл дээр оролцоотой. Хүүхдүүдийг минь хараад өг би ажлаа хийе гэхээр уурлаад харж чадахгүй гэхийн. Тэгсэн мөртлөө намайг гэрт суулаа орлоггүй энэ тэрээ гээд элдвээр хэлэх юм. Юу ч хэлсэн миний эсрэг зүйл ярьж нөхөр бид 2 тэрнээс нь болж үргэлжийн хэрүүл маргаантай. Одоо яавал дээр вэ? би үнэхээр аргаа барж байна аа зөвлөгөө өгч туслаач?