Сайн байна уу? энэ захидлыг маань нийтэлж өгнө гэдэгт найдаж байна.  Би  энэ захиаг унших хүмүүсээс зөвлөгөө авмаар байгаа юм. Би одоо 25 настай. 10 жилдээ л үерхэж байснаас их сургуулиа төгсөх хүртлээ ганцаараа байсан. Ажилд ороод л найз залуутайгаа үерхэж эхэлсэн.

Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байгаад саяхан эксээс нь болж муудалцдаг боллоо.  Өмнө нь үерхдэг байсан хүүхэн нь манай хүн рүү залгаж, хааяа уулздаг байсан юм билээ. сүүлдээ экс нь над руу залгаж, бид 2т битгий саад бол гэж эрээ цээргүй ярих болсон.  Үнэхээр тэр хоёр хамт амьдардаг байгаад салсан бол хүндэтгэж үзэх л байсан.  тэгж байхад жил гаран болчихоод салсан байж одоо манай найз залуутай эргэж нийлнэ, чи сал зай бол гээд байх юм.

Хамгийн гол нь би тэр хүүхнээс нь удаан найз залуутайгаа үерхэж байна. Охин биеэ найз залуудаа өгсөн.  Дээрээс нь тэр хүүхнээс нь  боловсрол, үзэмж, нийгэмд эзэлж байгаа байр сууриараа тэр хүнээс би хувь илүү.  Хайр халамжаар найз залуугаа дутаадаг гэж өөрийгөө бодохгүй байна.

Найз залуу бол энэ балай хүүхэн эрэгж нийлэх гээд  харин ядаргаатаад байгаа юм, юу ч болоогүй ээ  гэдэг байсан. Цаадах нь бүүр сүүлдээ ФБ, твиттер дээр нь хайраа гэж бичээд, орой залгаад байхаар нь үнэндээ тэсэлгүй хэрэлдчихсэн. Үнэхээр дараматтай байгаад, тэрийгээ нууж байгаад тэсэрсэн болохоор чи зүгээргүй байсан болоод л ингээ биз гээд хэлэх хэлэхгүйгээр баахан хэлчихсэн.

Одо харьцалгүй долоо хонож байна. Миний хувьд  найз залуугаа санаж байгаа ч гомдож байна. Бас уучлалт гуймаар байгаа ч бардам зан хөдлөөд байна. Хоол ч хоолойгоор давахгүй, тэр хүнийг л бодоод байна.  Яах ёстой юм болоо?