Би нөхөртэйгээ суугаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид 2 хүүхэдтэй болж чадсангүй. Саяхан телевизээр нэгэн нэвтрүүлэг үзлээ. Баянгол эмнэлгийн эмч нар оролцоод бас үр шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болсон хоёр оролцсон. Тэрийг үзээд бид 2 үр шилжүүлэн суулгахыг сонгодог юм билүү гэж шийдээд байна. Харин мөнгөний асуудал хүндхэн болохоор монголдоо хийлгэвэл ямар бол гээд бас эргэлзээтэй. Нэвтрүүлэгт бол мэдээж амжилттай болсон хүмүүсийг оруулсан байх. Та бүхний дунд энэ талаар сайн судалж байсан хүмүүс байна уу? бас үр шилжүүлэн суулгаж хүүхэдтэй болох явцад юуг анхаарах вэ? мэддэгээ зөвлөөд тус болооч?