Би найз залуутайгаа үерхээд 4 жил болж байна. Манай найз залуу анх ийм байгаагүй. Одоо нэг л сонин байнга л унтаж хэвтэх тухай ярих боллоо.

Эсвэл эрчүүд 30 дөхөөд ирэхээрээ л хүсэл нь нэмэгддэг юм уу. Хоёулаа хуримаа хийчихээд хүүхэдтэй болно гээд л юм л бол ажлаа хийгээд цалингаа хурааж байна гээд харамладаг байсан хүн. Сүүлийн үед гадуур их хоноод архи уудаг болчихлоо. Секс их хүсээд хүслийн гүйцээхгүй болохоор ингээд байна уу? Өөр хүнтэй яваад байх шиг байна. Би яаж түүнийг татаж авах вэ? Хамаагүй зүйл хэлж байж гомдоогоод бүүр явуулчих вий гэж айж байна.  Зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай.