Бүрэг ичимхий талдаа хүн болохоор эмэгтэй хүмүүстэй нээх их уулзаж учраад үерхэж байгаагүй ээ.

Оюутан байхдаа нэг эмэгтэйтэй үерхэж байтал тэр өөр хүнийг сонгоод гэрлэсэн. Бид 2 жирийн сайхан үерхэж байсан болохоор надтай сууна гэж боддог байлаа. Тэгээд дотно харилцааг үүсгэхийг нэг их яараагүй бие биенээ илүү таньж байж дотносоно гэсэн бодолтой явсан юм. Гэвч нэг л өдөр намайг орхисон.

Харин сүүлийн нэг жил ажлаа солиод өөр ажилд орсон чинь нэг эмэгтэйд их таалагдаад татагдаад сүүлийн үед өөрийн болгомоор санагдаад байх боллоо. Тэр гэр бүлтэй. Айл гэр үймүүлээд яахав мартая гэхээр мартаж чадахгүй байна