PC mall дэлгүүрийн хамт олон шинэ жилийн хямдралтай, сугалаатай бэлэгтэй, хямд үнийн баталгаат худалдаагаа эхлүүлээд эхний азтангуудаа тодруулаад эхэлчихсэн. Тэд онлайн хэрэглэгчидээ ч бас мартаагүй. Шинэ жилийг угтах энэ өдрүүдэд онлайн хэрэглэгчиддээ зориулаад Онлайн лизингээ хүүгүй болголоо. Танд онлайн хүүгүй лизингийн талаар товч мэдээлэл хүргэе.

Онлайн лизинг гэж юу вэ?

Олон дахин банк орж өөрийн үнэтэй цагийг үрэх хэрэггүй. Бүх зүйл компьютерийн тань араас шийдэгддэг болсон. Бид Хас банктай хамтран www.pc-mall.mn сайтын онлайн хэрэглэгчиддээ зориулсан онлайн лизингийн үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Та манай сайтаар ороод бараагаа сонгоод лизингийн хүсэлтээ илгээгээрэй. Бид таны зээлийн хүсэлт болон бүрдүүлсэн материалыг и-мэйл хаягаараа хүлээн авч Хасбанкны зээлийн ажилтантай холбож өгөх болно. Таны материал ирсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор таны зээл шийдэгдэх болно.

Хүүгүй лизинг гэж юу вэ?

Та pc-mall.mn–ээс онцолсон бараа бүтээгдэхүүнийг та онлайн лизингээр хүүгүйгээр авах боломжтой.

Онлайн хүүгүй лизингээр ямар бараа авч болох вэ?

Одоо манайхаас Haier HWD 1406 бүрэн автомат угаалгын машиныг онцолж байгаа. Энэхүү угаалгын машин нь ионжуулагчтай, хатаагчтай, үнэр дарагчтай гээд олон давуу талтай. Угаалгын нунтагаа өөрөө автоматаар тохируулна. Ноос, ноолуур угаах, дотуур хувцас угаах зэрэг 16 төрлийн тусгай програмтай. Үүнээс гадна та өөрөө угаах горимоо сануулах боломжтой. LED мэдрэгчтэй дэлгэцтэй.

Онлайн хүүгүй лизинг хэдий хугацаанд шийдэгдэх вэ?

Таны материал бүрдүүлэх хугацаанаас хамаараад ажлын өдрүүдэд шийдэгдэнэ.

 

Танд шинэ жилийн мэнд хүргэе. PC-mall.mn

Утас 99903535

www.pc-mall.mn