Сайн байцгаана уу. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би гэр бүлтэй. Нөхөр хоёр хүү, нэг охинтой.  Саяханаас манайх тусдаа гараад сайхан амьдрах нь гэж бодож байтал нэг хэцүү зүйл тулгараад байнаа. Нөхөр хүүхэдтэйгээ тусдаа гарахдаа би ээжийгээ хамт авч гарсан юм л даа. Учир нь ээж маань өндөр настай харж хандах хүн байхгүй учраас ганц охин нь хажуудаа авъя гээд авсан юм л даа.

Тэгсэн манай нөхөр ээжийг маань хүндэтгэхгүй, үл тоосон янзтай харьцах юм. Юу ч ярихгүй бүр танихгүй хүн шиг л байдаг. ээж маань даралт ихтэй учраас байс хийгээд л даралт нь ихэснэ. Тэгээд би чинь сандраад яаав ийв болонгуут нөхөр тоосон шинжшзй хээв нэг байж байх жишээтэй. Хадмууд ч гэсэн ерөөсөө ээжийг маань хүндлэхгүй хөгшин настай ч гэж бодохгүй гэрт ирчихээд хоол хийгээгүй юу? Ийм тийм роол идье гээд л суучихна. Ээж маань гараа гараад хоол хийнэ. Хоол идчихээд л ямар ч нэг хүнлэг сэтгэл байхгүй.

Эхэндээ сүйд болдог байсан сүүлдээ хамт амьдраад ирэнгүүтээ ээжийг минь гадуурхаад байх шиг байна. Тусдаа гарахдаа уг нь хоёр талаасаа мөнгөө нийлүүлж гаргасан юм л даа.

Ээж минь тэгээд нээх өрөвдмөөр хүн хүнд аятай байлгах гээд нас өндөр болсон ч гэсэн бүх юмыг хийгээд, хадмууд ирсэн ч гэсэн аятайхан байлгах гэд бүх аргыг л хэрэглэдэг, ямбалахгүй л байгаа.  ээжийгээ маш их өрөвдөж байна. яах ёстой вэ?  Ээжтэй минь ингэж харьцахад үнэхээр дургүй хүрээд байна.  ээж маань багаасаа үхэл хагацал үзсэн, аав багад өөд болж, намайг л гэж бараадаж явахад хүн бүхэн ад үзэх юм.