Ирэх сарын 26-ны өдөр иргэд улсынхаа Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ удаагийн сонгуульд гурван өрсөлдөгч өрсөлдөхөөр тус тусынхаа намаас сонгогдсон. Нэр дэвшигчдийг  Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэснээ албан ёсоор зарласан юм. Зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр нэр дэвшигчид СЕХ-ноос 10.00 цагт үнэмлэхээ гардаж авах бөгөөд ингэснээр сурталчилгаа явуулах эрхтэй болох юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа Дорнод аймгаас эхлэх бол МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт сурталчилгааныхаа нээлтийг хийнэ.Энэ жил Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгуулийг ажиглахаар  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж ажиллахаар болсон байна.