Өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны Мягмар гарагийн 11.00 цагт Төрийн түүхийн музейд УИХ-ын гишүүн Хатагтай Ц.Оюунгэрэл өөрийн үнэт үзмэр хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол болно.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл болон уран хатгамалч С.Одончимэг, Монгол Төрийн Түүхийн музейн захирал Н.Оюунтэгш болон албаны бусад хүмүүс оролцоно.

Монгол Төрийн Түүхийн музейн гол танхимд УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл өөрийн бичсэн ном болон өөрийн бэлгэнд авсан хөөрөгний даалинг Монгол Төрийн Түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлж хүлээлгэн өгөх юм.  Уг хөөрөгний даалинг Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэг ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлд 2014 оны 7 сарын 8-нд "Т-батаар ба сор үзмэр" үзэсгэлэнгийн нээлтийн өдөр бэлэглэсэн бөгөөд уг хөөрөгний даалин 5 сая төгрөгийн үнэтэй ажээ.

Эрхэм сэтгүүлчид та бүхнийг энэхүү ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99181023 утаснаас лавлаарай.