Би хувийн нэгэн томоохон байгууллагад ажилладаг. Аав, ээжээсээ олуулаа болохоор авдаг цалин маань хаанаа ч хүрэхгүй. Тэднийхээ төлөө ажиллаж тэжээх гэж явсаар 30 гарлаа. Жилийн өмнөөс нэг эмэгтэйтэй танилцаад уулзаж явж байгаад тэр саяхан жирэмсэн болсон юм. Тэгээд би ч түүнийг нь сонсоод баярлаж байсан. Гэтэл тэр гаргахыг хүсэхгүй байна гээд авахуулчихсаныг сая мэдлээ. Ингэчихээд намайг өөрийг нь тоосонгүй энэ тэрээ гээд байх юм. Би энэ эмэгтэйг яах болж байна. Надаас 8 дүү надтай сууна л гэж бодож байсан.