Манай нөхөр нэг хүүхэнтэй уулздаг байжээ. Тэгсэн тэр нь жирэмсэн энэ тэр гээд олон юм яриад байх юм. Цагаандаа гарсан надруу хүртэл ярьдаг боллоо. Нөхөр бид 2 хүүхэдгүй хуримаа хийчихсэн улс. Яаж яваад ийм хүүхэнтэй очоод наалдсаныг мэдэхгүй байна. Миний уур эхэндээ маших хүрч бөөн хэрүүл маргаан дэгдээсэн. Одоо харин энэ хүүхнийг салахгүй болохоор үнэхээр хүүхэдтэй болсон үгүйг нь мэдчихээд энэ гэрээс явдаг юм билүү гэж шийдээд байна. Надтай уулз гэхээр би жирэмсэн сэтгэл санаа хямраад байгаа болохоор хэвтэрийн дэглэм барьж байгаа гээд байхын. Нөхөртэйгээ юм ярихаас ч дургүй хүрээд юу ч асуухгүй ярихгүй байгаа тэр 2 холбоотой л байгаа юм шиг байна. Байнга утсаараа оролдоод суугаад байх юм.