Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа залуу дуучин бол Д.Найдандорж.

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг "Эхийн сэтгэл" хэмээх дуугаараа мялааж байсан билээ. Өдгөө “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Алтанхан эрхэлсэн нас минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дуугаар урын сан нь арвижжээ. 

Ингээд уншигч та бүхэндээ түүний "Сэтгэлийн нандин" нэртэй анхны цомогт нь багтсан "Нутаг" дууг хүргэж байна.