Одоогоос хоёр жилийн өмнө нэг залуутай танилцаж байсан. Нүдэнд дулаахан элдэв ааш аягагүй. Би өмнө нь энэ хүнд татагдаж байгаа шигээ залууст хайртай болж байгаагүй. Саяхан хоёр гэрийнхэнтэйгээ танилцсан. Хадмууд гэр хороололд амьдардаг юм байна. Би ч  багаасаа байранд өссөн манай аав ээж ийм удамтай хүнтэй суулгахгүй шүү, та хоёрын жил ч таарч тохирохгүй гээд намайг одоо аашилж загнаж өдөр болгон дарамтлах боллоо. Яахаа мэдэхгүй байна надад зөвлөж тус болооч. Уг нь бид 2 болж байвал хадмууд гэрт амьдардаг энэ тэр нь ямар хамаа байна аа хоёулаа ажилтай юм чинь цалин гайгүй тэгээд байранд орж болно шдээ. Хайртыг маань ирэхээр дургүйцээд байгаа бас.