Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
                                                           Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
                                                 2014 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
                                                                                агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.