Сайн байна уу?  Та бүхнээс зөвлөгөө авмаар байна. Би найз залуутайгаа үерхээд жил илүү болж байна.  Одоохондоо манайд хамт амьдарч байгаа.

 Би өөрөө  23  настай, манай найз залуу болохоор 25тай. Би найз залуудаа, манай хүн надад хайхтай болохоор бид 2 ирээдүйгээ төлөвлөдөг.   Хоёр жилийн дараа хуримаа хийж 3-4 жилийн дараа хүүхэдтэй болно, эхний ээлжинд байрны лизингт ороод, дараа нь лагерийн зөндөө олон өрөөтэй байшин барина гээд л ярьдаг.   Тэгээд  хамгийн багадаа таван хүүхэдтэй болно гээд ярьдаг л даа.  

Миний хувьд цус багатай болохоор ядрахаар толгой эргэдэг юмаа. Сүүлийн үед толгой эргээд ядараад байсын. Тэгээд нэг их тоохгүй байж байгаад ажил дээрээ ухаан алдаж унаад эмнэлэгт ирээд сар гарантай жирэмсэн гэдгээ мэдсэн.  

Манай хүн жирэмсэн гэдгийн сонсоод нээх сонин болчихсон. Өнгөрсөн долоо хоногт эмнэлэг дээр  жирэмсэнг мэдсэн. Тэгээд өнгөрсөн долоо хоногжин муудалцсан. Би бусад жирэмсэн эмэгтэйчүүд шиг ингэмээр байна, тэгмээр байна гэж зовоогоогүй.  Ааш зан хувираагүй.  Тэгсэн би өөрөө дурандаа жирэмсэн болчихсон юм шиг л уурлаад байх юм.  миний хувьд анхны жирэмслэлт болохоор авхуулах талаар огт бодохгүй байгаа.  

Найз залуудаа  авхуулмааргүй байна гэсэн чинь ирээдүйгээ бодооч гэх юм. Би өөдөөс нь хүүхдээ бодооч, бүхэл бүтэн хүн гэхээр  үгэн дээр дөрөөлөөд л хэрүүл хийгээд байх юм.  Хүүхдээ гаргана,  сэтгэл санаагаа бэлд гэдгийг яг яаж ойлгуулах ёстой юм бэ? Эсвэл салъяа гэж айлгаж үзэх үү?  Ямар ч байсан би хүүхдээ авхуулахгүй. Хүүхдээ авхуулахгүйгээр  яаж найз залуугаа хажуудаа байлгах уу? хүүхдээ эцэггүй өсгөмөөргүй л байна.  Үнэндээ би ч гэсэн төлөвлөгөөтэй л байсан. Нэгэнт жирэмсэн болчихоод байхад би хүний амь тасалж байснаас хүүхдээ гаргасан нь л дээр биз дээ.  

Яах ёстой юм бэ?