Сайн байна уу. Надад нэг зүйл тохиолдоод үүнийг хэрхэн зөв замаар шийдэхээ мэдэхгүй маш их эргэлзэж байна.

Саяханыг хүртэл би нөхөртөө итгэж явсан. Хүүхдүүдээ агаар салхинд гаргаад ирье гэж бодоод жоохон 2 хүүхдээ аваад хадмындаа очоод 14 хоноод иртэл миний унтдаг орон дээр надад л хайртай гэж бодож явсан эр нөхөртэй маань нэг жоохон охин хэвтэж байдаг байгаа. Хөдөөнөөс ирэх хугацаанаасаа өмнө нөхөртөө ирэх өдрөө хэлэлгүй ирсэн юм. Хоёр хүүхэд маань аавтай байгаа эгч хэн бэ гэж асуухад хэнэггүй царайлаад тэр муу хоёр хувцасаа өмсөж байгаа юм даа. Тэгээд тэр охинд чи энэнд хайртай бол яг одоо аваад яв гэсэн чинь эгчээ тийм зүйл байхгүй өөрөө л надад эхнэргүй гэж хэлсэн.

Би оюутан хүн юу яриад байгаа юм гээд гараад зугтчихсан. Нөхөр болохоор уучлаарай л гэхээс өөр юу ч хэлэхгүй юм. Би одоо яах уу?