Сайн байна уу? Би нөхөртэй хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань надаас 2 дүү.  Жирэмсэн болсон болохоор хүүхдээ өнчрүүлэхгүй гээд суусан.  Одоо хамт амьдраад 3 жил болж байна.  хүү маань хоёр ойтой. Нөхөр надад хайргүй болохоор амьдралдаа гутраад байдаг юм уу? байнга шахам уух юм.  Долоо хоногт 1-2 өдөр гэртээ ирэхгүй уугаад алга болчихно.  Хүүхэн эргүүлдэг эсэхийг нь ч мэдэхгүй юм.  

Яах ёстой юм бол оо?  Хувцсыг нь цэвэрхэн, ирэхэд нь хоол цайтай, гэр цэвэрхэн байхад өөр яалгах гээд бйагаа юм бол?  Миний хувьд хэрэндээ л амьдралаа авч явах гээд хичээж байна.  Сая энэ сарын цалингаараа уучихсан гээд гэрт ирсэн. Зээлтэй байж ингээд уугаад яваад байхаар нь гомдоод байх юм.  

Уух бүрт нь анхандаа хэрүүл хийдэг байсан. Одоо ч залхаад хэрүүл хийхгүй харьцахгүй байгаа. Худлаа сална гэж айлгаад  үздэг ч юм бил үү?  Архи уулгахгүй байх арга чарга юу байна?  дом байдаг уу?