Бид дайн тулаангүй амар тайван цаг үед ажиллаж, амьдарч байгаа билээ. Гэтэл өдөр болгон л хэн нэгэнийг хорвоогоос халилуулж, хөгжлийн бэрхшээлтэй болгож буй нь харамсалтай бас эмгэнэлтэй. Манай улсын хэмээнд гардаг гэмт хэргийн тоо буурахгүй өсөх хандлагатай байна. Тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь сэтгэл сэртхийлгэм зүйл байсан. Харин өнөө цагт болдог зүйл болж байгаа мэт хээв нэг хүлээж авах болсон уу гэлтэй. 

Энэ он эхний 11 сард 24925 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1703 хэрэг буюу 7.3 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1216, бусдын бие махбодид гэмтэл учруулах 544 зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ.

Сэжигтэн нь тодорхойгүй байсан 11453 хэргийн 6656 буюу 58.1 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 2.3 пункт, нийслэлийн хэмжээнд 0.4 пунктээр нэмэгдсэн байна.

Дээрх хэргүүдийг насанд хүрэгчид үйлдсэн бол үүнээс хүүхэд хүүхэд оролцсон гэмт хэрэг 2014 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 26 буюу 2.8 хувь, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 171 буюу 7.6 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 233 буюу 3.9 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 477 буюу 16.7 хувиар өсчээ.

18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо улсын дунджаар энэ оны эхний 11 сард 130 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 буюу 5.7 хувиар нэмэгдсэн байх юм. Эл тоо баримтыг буурах л юмсан. 

Гэмт хэргийн улмаас 9984 хүн гэмтэж, 1026 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 1168 буюу 13.2 хувь, нас барсан хүний тоо 135 буюу 15.2 хувиар нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2014 оны эхний 11 сард 24880 болж, 1430 буюу 5.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 9885 буюу 39.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд 2014 оны эхний 11 сард 109.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 15.8 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 1390 буюу 1.3 хувиар буурч, баривчлагдсан хүний тоо 618 буюу 4.1 хувиар нэмэгдсэн.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 864 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 512 хэрэг буюу 2.4 дахин нэмэгдсэн байна. Малын хулгайн 1302 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 58 хэрэг буюу 4.7 хувиар нэмэгджээ. Тайван амгалан амьдрах орчинг иргэн та бүхэн цогцлоно гэдгээ санах хэрэгтэй. Хэн нэгнээ тахир дутаа болгож насны зовлон болгохыг хэн ч хүсэхгүй байгаа. Тэгвэл өнөөдөр гэмгүй гудамжаар яваа хүн хүртэл хэрэгтэн болчихдог цаг ирсэн гэдгийг санахад илүүдэхгүй.