Нөхөр бид хоёр хамт амьдраад хоёр жил болж байна.  Өнгөрсөн хугацаанд би ерөөсөө жирэмсэн болоогүй.  Анхандаа ч надад байгаа юм болов уу гэж бодоод өөрийгөө үзүүлэхэд зүгээр гэж байсан.  одоо нөхрөө үзүүлмээр байна.  Нөхөртөө хэлэхээр ерөөсөө тоохгүй байгаа.

Хамгийн муухай нь урд шөнө согтуу ирэхээр нь жоохон ам мурийсан юмаа. Тэгсэн чинь чи сувай хүүхэн. Чи хүүхэд гаргахгүй байгаа болохоор би гадуур яваад байна гэх юм. Чамаас өмнөх нь жирэмсэн болж байсан. Чи албаар жирэмсэн болохгүй байна гэсэн.

Үнэндээ би жирэмсэн болохын төлөө биеэ бэлдэж сэтгэл санаагаа тайван байлгаж байгаа. тэгж байхад нөхөр ингэж хэлэх шаардлага байсан юм байх даа? Адилхан л хүүхэд хүсэж байж өөрөө эмнэлэгт үзүүлэхгүй байгаа байж бүүр гомдоод байх юм. 

жирэмснээс хамгаалах ямар ч арга хэрэглэдэггүй. тэгсэн хэрнээ жирэмсэн болохгүй байх юм. Хэтэрхий их хүсээд байга болохоор жирэмсэн болохгүй бйагаа юм болов уу? Яаавал түргэн жирэмсэн болох вэ? дом байна уу