БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шалгаруулалт өчигдөр болж өндөрлөв. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Н.Ану тэргүүн байр эзэллээ. Мөн Манжуур хотноо зохиогдсон уг олон улсын тэмцээнд 58 гоо бүсгүй оролцсоноос шилдэг аравт Уярал, Намуунаа нар шалгарсан байна. Харин гуравдугаар байрт Монголын гоо бүсгүй Алтанзул, А.Сайхантамир нар шалгарчээ.