Солонгосын SBS телевизийн "Өв залгамжлагчид" олон ангит кино Монгол HD телевизээр гарч байгаа. Солонгостид гялалзаж байгаа залуу одод тоглосон нь энэ киноны рейтингийг өсгөжээ.

Өнгөрсөноны аравдугаар сард Солонгост гарч байсан "Өв залгамжлагч"-ийг солонгос залуус одоо ч шимтэн үзсээр байна. Монгол залуусыг ид хуйлруулж буй энэ киноны зохиолыг Ким Ён Сүк бичиж, Кан Шин Хиё найруулжээ. "The Heirs" буюу "Өв залгамжлагчид" олон ангит кино баян гэр бүлээс гаралтай ахлах сургуулийн сурагчдын нөхөрлөл, хайр дурлалыг харуулдаг юм. Солонгосын толгой баячуудын хүүхдүүд суралцдаг сургуульд жирийн нэгэн айлын охин суралцаж эхэлдэг. Солонгост хүүхдээ ахлах ангид орохоор нь өв залгамжлах гэж том асуудал ундардаг. Өв залгамжлах эрхийн төлөө өрсөлдөөнийг залуусын нөхөрлөл, хайр сэтгэлийн сонирхол татсан үйл явдлуудаар харуулжээ. Киноны зураг авалтыг АНУ-ын Лос Анжелос, Калифорни, Малибу арал дээр долоо хоногийн турш хийсэн байна.

"Жэгүк" группын өв залгамжлагч Ким тан-ы дүрд Ли Мин Хо, "Зээвэс" тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду-гийн дүрд Ким Вү Бин тогложээ. Эмэгтэй гол дүр буюу Ча Ин Сан-д Пак Шин Хи тоглосон юм.

"Жэгүк" группынөв залгамжлагч Ким Тан Америкт суралцаж, тансаг харшид амьдран шоу цэнгээнд хамаг цагаа зориулж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Харин Ча Ин Сан Солонгост цагийн ажил хийж бүх л мөнгөө хурааж амьдардаг хичээнгүй охин. Түүний ээж хэлгүй. "Жэгүк" группийн гэрт үйлчлэгчээр удаан ажилласан. Гэр бүлийн нууц задруулахгүй гэж албаар хэлгүй үйлчлэгч ажилд авчээ.Чан Ин Саны эгч Америкт суралцдаг. Сайн хүнтэй учраад хуримаа хийх гэж байгаа гээд ээжээсээ мөнгө гуйдаг. Чан Ин Сан эгчдээ мөнгө өгөхөөр Америкт ирнэ. Зорьж очсон эгч нь сайн хүнтэй учраагүй, архичин залуутай хамтран амьдардаг болж таарна. Үнэн хэрэгтээ хамтран амьдрагчдаа архины мөнгө өгөх гэж л ээждээ зурвас явуулжээ. Эгч нь дүүгээсээ мөнгийг нь аваад зугтана.

Охин эгчтэйгээ уулзах гэж бүтэлгүйтэж явсаар Ким Тантай танилцана. Паспортоо хураалгасан учир тансаг харшид нь хэсэг хугацаанд амьдарна. Хамт байх үедээ залуу бүсгүйд дурлана.

Ча Ин Сан Солонгост буцаж ирээд ахлан ангид орох болоход "Жэгүк" группын эхнэр түүнийг баячуудын суруульд оруулж өгнө. "Зээвэс" тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду охиныгхарж сэтгэл алдарна.

Ким Тан нутаг буцаж гэртээ ирэхдээдурласан бүсгүйгээ гэрийн үйлчлэгчийнх ньохин гэдгийг мэддэг.Бүр өөрийнх нь сургуульд суралцдагийг мэдээд баярладаг. Хичээлдээ оронгуутаа Чүэ Ён Духайртай охинд нь татагдсаныг мэддэг. Ингээд тэдний дунд хайрын гурвалжин үүснэ.

Жэгүк группын өв залгамжлагч Ким Тан нэг ахтай.Ким Тан аавынхаа нууц амрагийн хүүхэд. Гэхдээ энэ нь гэр бүлийн нууц. Гэтэл нэгэн өдөр нууц нь задардаг. Энэ явдлаас хойш Ким Тан ахтайгаа өв залгамжлах дээр тулалдаж эхэлнэ."Өв залгамжлагч" кино сайхан төгсгөлтэй."Жэгүк" группын өв залгамжлагчаар ах, дүү хоёр тодорч,Ким Тан, Ча Ин Сан нар үерхэж,Чүэ Ён Ду ээжийгээ олж, өв залгамжилж ер нь гол дүрийн баатар бүрийн амьдрал сайхан болсноор киноны үйл явдал дуусдаг.

Жүжигчин Lee Min Ho

1987 оны зургадугаар сарын 22-ны өдөр төржээ. Тэрээр 185 см өндөр 69 кг жинтэй. Жүжигчин, загвар өмсөгч. Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. "Өв залгамжлагчид" кинонд тоглож дууссаныхаа дараа Филиппин, Тайван , Хятад, Япон, Малайз улсуудад фэн уулзалтуудаа хийжээ. Тэрээр одоо анхны кино болох "Gangnam Blues" -д тоглож байна. Фэйсбүүктээ15+ сая лайктай болсон жүжигчин. Гадаадын хамгийн олон лайктай оддын жагсаалтын 16-дбичигддэг. Твиттерт 2+ сая дагагчтай жүжигчин гэдгээрээ Солонгост хоёрт бичигджээ.

Kim Woo Bin

Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. Өнгөрсөн гуравдугаар сард зураг авалт нь эхэлсэн "The Technicians" гэх кинонд тогложээ .Одоо тэрээр"Twenty" кинонд жүжигчин Lee Byung Hun, 2PM хамтлагийн Junho -тэй хамтран тоглож байна. Мөн "The Heirs" олон ангит кинондхамт тоглосонKang Ha Neul нартай хамтран тоглож байгаа. Саяхан Хятад болон Тайландад фэн уулзалтуудаа хийжээ.

Жүжигчин Park Shin Hye 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр төрсөн. Жүжигчин, дуучин загвар, өмсөгч. 163 өндөр 45 кг жинтэй юм байна. Гитар,төгөлдөр хуур тоглох дуртай. Түүний тоглосон "The Tailors" кино удахгүй нээлтээ хийнэ. Тэрээр сүүлд B2ST хамтлагийнYon Jun Hyung-тай хамтарч My Dear" гэдэг цомог гаргажээ

С.АРИУНЖАРГАЛ