Би нөхөртэйгээ амьдраад таван жил болж байна. Асуудалгүй зүтгээд сайхан л байна. Өчигдрийг хүртэл шүү. Өчигдөр нөхөр унтаад би гэрийн пс дээр ажлаа хийсэн юмаа.  Тэгээд жоохон амрах санаатай ФБ орсон.  Нөхөр маань тэгсэн өөр хаягтай тэрүүгээрээ охидуудтай бичдэг юм билээ.  Хүү бид 2ыг нуудаг, ганц бие залуу гээд биччихсэн байсан. Заримтай нь хааяа уулздаг бололтой юм. зүгээргүй уулздаг юм билээ. надад болохоор ажилтай байна гээд оройтож ирдэг.  

Нөхөр бид 2ын хувьд  хоорондоо ганц маргадаг шалтгаан нь би өөрөөс нь илүү мөнгө олдогт л бухимддаг.  Тэрнээс  нөхөр гэрт өөрийнхөө хийх ажлыг би гэрт өөрийнхөө хийх ажлыг хийдэг.  Зорилго тодорхой болохоор  маргасан ч  эвлэрэх зай үлдээдэг.  Би ч нөхөр ч нүдэнд дулаахан, зөв хувцасладаг нийгэмд өөрийн гэсэн байр суурийг олсон. Ийм байхад  яахаараа юу дутлаа гэж  ингэж сүүлэрч байгаан бол.

Би хэрвээ  би өчигдөр  мэдээгүй бол яах байсан юм бол? Ингээд хууртаад байх байсан юм байхдаа. Ядаж нэг биш нилээн хэдэн хүнтэй бичдэг.  Нууц дугаартай бололтой юмаа. Яах вэ энэ хүнийг?

Салчих гэхээр хүүхэд байгаа болохоор болохгүй юм.  Юу ч мэдээгүй юм шиг байя гэхээр л  бодогдоод байна. Бүүр  зодоод, өөрийг нь хуураад явмаар санагдаад байх юм.