Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шинэ цогцолбор баригдаж дуусчээ. Энэ сарын 28-ны өдөр шинэхэн байрын нээлтийн ёслолын ажиллагаа “Алдар”-ын шинэхэн байрны гадаа болох юм байна. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон УИХ-ийн гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, ЗХ-ний ангиудын төлөөлөл, “Алдар” спорт хорооны тамирчид оролцоно. Тодруулбал “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа нар оролцоно.