"Муу" амтай Сайханбилэг гэх нэртэй залуу Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд болсон. Учир нь тэрээр Ерөнхий сайд болоод үг хэлэхдээ л сайхан зүйл амлаж чадахгүй гэж үнэнээ хэлсэн юм.

Тэгэхээр хэцүү ч гэсэн хатуу замаар замнахаар болчихоод байна. Тэрээр 2015 онд ард түмэндээ дараах бэлэгийг барихаар бэлтгэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Ч.Сайханбилэгийн бодлого 2015 онд ард түмэнд хүндээр тусна. Учир нь 29 дэхь Ерөнхий сайд бодлогоо "хасна", "багасгана", "танана", "тэвчинэ" гэдэгээр тодорхойлжээ. 

1.  2015 онд төсвийн хөрөнгөөр шинэ барилга барихгүй

2.  Нэг их наяд төгрөгөөр зарлагаа танана

3.  Хүүхдийн 20.000 төгрөгийг бүх хүүхдэд олгохгүй. Зөвхөн зорилтот хэсэгт өгнө.

4.  Зөвхөн онц сурдаг оюутнуудад (Бүх дүн нь A үнэлгээтэй) 70.000 төгрөг өгнө. Бусдад нь олгохгүй

5. Төрийн албан хаагчидыг тэтгэвэрт гарахад нв 36 сарын цалин олгодог байсан. Үүнийг 12 сар болгож багасгана.

6.  Малчидаас "Малын хөлийн татвар" авдаг болно

7.  Малчидын ноос, ноолуурын урамшуулалыг олгохгүй. Зогсооно.

8. Төрийн мөнгөөр дүрэмт хувцас хийдэгийг зогсооно. Цагдаа, гааль, цэрэг, онцгойгийнхон  дүрэмт хувцасны мөнгийг төрөөс гаргана. Харин мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч, улсын бүртгэл, халамжийн ажилтануудын хувцасыг төр хийдэгээ болино. Энгийн хувцастай болгоно.

9.  Төрийн зарим байгууллагуудыг нэгтгэнэ.

10.  Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг Их, дээд сургуулиудад нэгтгэнэ.

11.  Төрийн албанаас 12.000 орчим төрийн албан хаагчидыг хална.

12. Төрийн албаны хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж багш, эмч нарыг төрийн албаны ангиллаас чөлөөлж, төртэй гэрээний үндсэн дээр ажилладаг болгоно.

13.  Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний талыг эцэг, эхчүүдээр нь гаргуулна.

14.  Дотуур байрны хүүхдүүдийн зардын талыг эцэг, эхчүүдээр гаргуулахаар судалгаа хийлгэнэ.

15.  "Алдарт эх"-ийн одонгийн мөнгийг зөвхөн хүүхэд нь 0-18 насны болзол хангасан эхчүүдэд олгоно. Бусдад нь олгохгүй.

16.  2014 онд цалинг нэмэхгүй.

17.  2015 онд тэтгэвэрийг нэмэхгүй.

18.  2015 онд багш, эмч нарын урамшуулалын мөнгийг олгохгүй.

19.  Төрийн өмчит зарим аж ахуйн нэгжүүдийг хувьчилна.

20.  Төрийн албан хаагчидад илүү сар, урамшуулалын мөнгө олгохгүй.

21.  Ямар нэгэн баяр, ёслол, тансаглалын арга хэмжээний зардлыг төсвөөс гаргахгүй.

22.  Төрийн зардлаар гадаадад суралцагчидын тоог багасгах судалгаа хийлгэнэ.

23.  Хэмнэж болох бүх зүйлийг хэмнэнэ.

24.  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ажиллах зарчим хэмнэлт, хэмнэлт бас дахин хэмнэлт.