Би үнэндээ энэ амьдрлаас залхаж байна.  Нөхөртэйгээ нийлээд  таван жил болж байна.  хөөрхөн хүүхэдтэй. Би хэн нэгэнд гологдооод байхааргүй сайхан бүсгүй.  Нуруу, царай, боловсрол, халамж хайраар нөхрөө дутаагаад байдаггүй.  Байнга цэвэрхэн хувцастай, гэдэс цатгалан явуулдаг. Тэгж байхад нөхөр нэг бол элдэв хүүхнүүдтэй орооцолдоно, нэг бол архидаад алга болчихно.  Тэгээд надад асуудал байгаа юм уу гээд асуугаад ярилцахаар байхгүй гэнэ.  Сүүлийн нэг жил бол надад цалин авчирч өгсөнгүй. Гэртээ юу ч хийхгүй. Би л энэ амьдралыг авч явж байна.  тэглээ гээд би ганц үе ган хийлгүй чимээгүй л байсан.  Юу ч болоогүй юм шиг л инээхдээ инээж, уурлахдаа уурлаад л өнгөрдөг.  Би л цалингаа зээлэндээ өгч, халтуур олж хоол унд, хүүхдийн орй зуурын юм авна. Нэг ч удаа өөрийн эсвэл хадам ээж аав 2с мөнгө гуйж байгаагүй. Бүгдийг өөрөө болгоод л байна.  

Сүүлийн 3 өдөр дарааллаж архидаад шөнө гэртээ ирсэн. Өглөө нь нэг шартсан амьтан ажилдаа яваад байсан өнгөрсөн шөнө гэртээ ирж хоносонгүй.  Одоо болтол байхгүй.  Залгахаар утас нь дуудаад байх юм.

Намайг боддоггүй юмаа гэхэд үр хүүхдээ, амьдралаа бодоод үздэггүй юм байхдаа. Эсвэл цочироо өгөөд гэрээсээ хөөж үздэг юм бил үү? Ийм нөхрийг одоо яах ёстой юм болоо?  Өөр хүнтэй болчихоод гэртээ  ирэхгүй байгаа юм болов уу? Ийм нөхөртэй байснаас байгаагүй нь дээр ч гэж бодох шиг. Ер нь яг яах ёстой юм бол надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч дээ.