МУСТА жүжигчин Т.Бархүү СУИС-ийн жүжигчиний ангийг төгсөөд, “Х ТҮЦ” продакшины “Сэргээш-3”-т оролцон тоглосноор уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Нэг хэсэг МҮОНТВ-ийн кино албанд дуу оруулагч хийж байсан юм. Түүнчлэн  “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Худалч залуу” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. 

Тэрбээр жүжигчин мэргэжлийг сонгосон ч багаасаа дуулах сонирхолтой байсан бөгөөд дууны урлагаа орхилгүй дуулсаар урын сандаа 10 гаруй дуутай болсон гэдэг.  Шинэ оны дараахан нээлтээ хийх Танхай тээгч эх инээдмийн уран сайхны кинонд гэргий МУГЖ И.Одончимэгийн хамтаар тоглосон юм. Өнөөдөр түүний  энэ жилийн содон дүр хувиралт хэмээн онцлон дараах зургуудыг хүргэж байна.