Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь Дуучин Сэрчмаа буюу Sally.  Олон түмэнд "Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдсөн дуучин бүсгүй маань уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан ч удалгүй “Freezone” хамтлагтай хамтран “Миний нулимасыг салхи л арчина” хэмээх  дууг  шинээр дуулан урлагийн тогооноо буцан ирсэн.

Хамгийн анх түүнийг дууны урлагт орж ирэхэд манлай дуучин Б.Сарантуяа "Энэ хүүхэд их юм дуулгах болно. Нэг юм заавал дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” гэж өндрөөр үнэлж түүнд урам зориг хайрлаж байсан гэдэг. Урлагийн шинэ оны баяраа шинэ он солигдсоны эхний өдөр тэмдэглэдэг билээ. Тэгвэл энэ жилийн эстрад дуучдын шинэ жилээр С.Сэрчмаа азтан болж машин хожжээ. Энэ тухайгаа "Эстрад ёолконд азтан болж Вовка ахаасаа ийм хөөрхөн бэлэг авлаа. 2015 онд давхиад байждээ кк;-" хэмээв. 

Уншигч та бүхэн ч бас шинэ ондоо азтай, одтой яваарай.