Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоог бэхжүүлэх тогтвортой байдлыг хангахын тулд орон нутгийн шийдвэр гаргагчид, түншлэгчид, эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүд болон эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийн тогтолцооны талаарх нэгдсэн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-ын мэргэжилтэн доктор Салик Говинд, доктор н.Цогзолмаа, Б.Алтанзагас нар энэ сарын 12-15-ны өдрүүдэд тус аймагт ажиллалаа. 

Тэд ажиллах хугацаандаа уул уурхай эрчимтэй хөгжиж, суурин хүн ам нь 6108, хөдөлгөөнт хүн ам нь 15300 гаруй болсон Цогтцэций сумын удирдлага, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх арга замыг тодруулан, цаашид хамтран хийх ажлын төлөвлөлтөө хийсэн байна.

alt

Энэ сарын 15-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, “Оюу толгой” ХХК, Цагдаагийн газар, Боловсролын газар, Улаан загалмайн хороо болон түншлэгч байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, сургалт зохион байгуулжээ. 

alt

Энэхүү уулзалтаар 2014-2016 онд богино хугацаанд хэрэгжүүлэх эрүүл мэндийн байгууллагын тогтолцоог бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, алслагдсан нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламжийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор хамтран ажиллах ажлын хэсэг, стратеги төлөвлөгөө боловсрууллаа.

alt