Би нөхөртэйгээ ханилаад олон жилийг ардаа үлдэж байгаа ч нэг л зүйлийг ойлгохгүй шийдэх гэж өдийг хүрлээ. Юу гэхээр манай нөхөр надаас 5 ах хүн байдаг юм. Бид 2 хааяа тэрнийг уухаар муудалцдаг. Ернь гэрлэсэнээс хойш манай аав, ээжийг хүн гэж тоож байгаагүй. Хөдөөнөөс өвлийн хоол идэш гээд бүхий л юмаа зөөлгөдөг байж нэг удаа цагаан сараар тавгийн боов чихрийн бэлдээд өгье гээд би аав ээждээ хэлчихээд мөнгө авах гэж нөхөртэйгээ бөөн юм болсон. Түүнээс хойш би хөдөөнөөс мах ирэх болгонд махаа кг-аар нь бодож мөнгийн дэлгүүрээс авсан юм шиг бодож аваад ээждээ явуулдаг болсон хүн хүнийг гэж бодохгүй байхад би ч бас аав ээжийгээ бодсон нь дээр биз дээ. Харин саяны шинэ жилээр манай аав ээж дүү хотод хүргэний дээ он гаргана гээд хүрээд ирлээ. Гэтэл манай нөгөөх жинхэнэ аашаа гаргаад хараа таниулчихлаа. 

Өөрийнхөө аав ээжийг ирэхээр амттай юу л байна түүнийг барьж гүйгээд дэлгүүр хоршооноос бүхий л зүйлийг авч ирээд л өгдөг. Гэтэл манай 2-ыг ирэхэд үнэндээ гомдмоор байсан. Би тэр 3-ыгаа содон хоолоор дайлчих санаатай тахианы мах, гахайны мах бас бус юм авах гээд хэдэн төгрөг авах гэсэн өгдөггүй уурлаж инээж гуйж үзлээ байхгүй ээ гээд тэгээд өөрийнхөө найзаас мөнгө зээлж юм хум авлаа. Нөхрүүд ийм хадамдаа муу байдаг юм уу? эмэгтэй хүн муу нэртэй байдаг ч хадмуудаа арай ч ингэдэггүй байх аа тэ?