Та бүхэн өөрийнхөө амьдралыг шийдэж чадахгүй арчаагүй эр байна гэж хэлж магадгүй гэхдээ ийм л зүйл болоод байна. Би оюутан байхдаа нэг охинд ухаангүй бараг тэр миний анхны хайр. Түүнд сэтгэлээ хэлж чадахгүй явсаар сургуулиа төгссөн. Төгсөөд өөр өөрсдийнхөө амьдралаар явж байтал тэрнийг нөхөртэй болж хүүхэд гаргасан гэдгийг найзаас нь сонссон. Ингээд би гэж хүн нэг хэсэгтээ их л хэцүүдсэн ажлаа хийж гэр орны юм бодож байж түүнтэй дотносож сэтгэлээ хэлье гэж бодож мөрөөдсөн бүхэн талаар болж өөрийнхөө хайртай биш нэгэн эмэгтэйтэй 2 жилийн өмнө гэрлэсэн. Тэр надад их хайртай. Ингээд амьдраад явж байтал өнгөрсөн хавар нөгөө охинтойгоо тааралдах нь тэр. Хүүхдээ тэвэрчихсэн дэлгүүрт явж байсан л даа. Тэгээд би ганцаараа явж байсан болохоор сонин сайхан сонсох гээд нөхөр энэ тэрийн асуутал найз нь буруу сонголт хийсэн гэдгээ мэдээгүй явж намайг төрөөд удаагүй байхад хаяад явсан гэж хэлсэн. Ингээд уулзсанаас хойш тэр бодогдоод тайван сууж чадахаа байгаад нэг удаа утсаар ярьж байгаад уулзсан тэрнээс хойш нэлээд хэдэн сар уулзсаар дотно харилцаанд ороод нэг ёсондоо би н а-тай болчихсон. Одоо түүнийг нуугаад яваад байх уу? эхнэрээ өрөвдөхөөс хайрлаж чадахгүй байна. Үнэнээ хэлээд салах уу?