MҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар гомдолтойгоор албан тушаалаа өгөөд байгаа. Тэрбээр үүнийхээ учрыг УИХ-ын даргатай холбоотой хэмээн тайлбарлаад буй. Тухайлбал 2008 оны сонгуулиар өөрсдийгөө "Эвтэй дөрөв" харин МАН-ынхны "Сэвтэй 4" хэмээн зарла гэсэн гээд л.

Тэгвэл, УИХ-ын дарга түүнийг цагдаад өгсөн бөгөөд М.Наранбаатар “З.Энхболд гэх иргэний гомдол ирсэн гээд намайг цагдаагаас дуудаж байна. Би шалгуулахаар явж байна” хэмээн ярьсан бол УИХ-ын дарга З.Энхболд “Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100 хувь худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав” хэмээн жиргэжээ.