Шинэ он гарсаар телевизийн ертөнцөд олон үйл явдал болох нь тодорхой болоод байна.  Гадны орчуулгатай нэвтрүүлгүүдийн хажуугаар монгол хөрсөнд соёолсон анхдагч нэвтрүүлэг "UNIVERSE BEST SONGS" наадам энэ жил 7 дахь жилдээ болох гэж байна.

Тэгэхээр уг тэмцээн зохиогдохгүй гэсэн явган яриа худал болж таарах нь. Телевизийн салбарт олон шоу төсөл зохиогдож тэдний дундаас Universe Best Songs тэмцээн аргагүй цойлсоор ирсэн. Харин энэ жил яах бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүсээд байна. Учир нь Монголын  хамгийн олон үзэгчтэй уг нэвтрүүлэгтэй өрсөлдөхөөр дэлхийн шилдэг нэвтрүүлэг Mongolians got talent шоуг Монгол HD  телевиз хийхээр болжээ. Өнгөрсөн жилүүдэд цөөхөн хэдэн Монголчууд дуусч дундардаггүй авъяастнуудтай гэдгээ Universe Best Songs наадмын ачаар харуулж чадсан.

Тэгвэл энэ жил  дуулахаас гадна олон төрлийн авъяасаараа өрсөлдөх боломж бүрдэж эхэллээ. Ямар ч байсан энэ олон шоуны дундаас үндэсний брэнд Universe Best Songs  дахин цойлох эсэхийг  бид таашгүй..