Сайн байна уу. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 5 сартай жирэмсэн.  Нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бид 2 анх нийлж байгаа хосууд шиг байнга л хийдэг байсан.  Харин жирэмсэн болсноос хойш өөрчлөгдчихлөө.  Эхний 3 сар нилээн хордлоготой байгаад юун секс манатай байсан.  Одоо хордлого нь гайгүй болсон л доо. Гэхдээ  л ерөөсөө секс хүсэхээ больчихлоо. Болдог бол нөхөртөө эрхлээд л  баймаар байна.  Тэгээд нөхөр хүсээд байна хиймээр байна гэхээр нь би хүсэхгүй эрхэлмээр байна гэсэн чинь чи надад хайргүй болчихсон юм уу. Яагаад хийхгүй байгаан гээд уурлаад байх юм.  Би уг нь нөхөртөө хайртай.  Хайртай болоод л  хүүхдээ гаргах гээд явж байхад ингэхээр нь гайхаад байх юм. жирэмсэн байхад яагаад хүсэхээ больчихдог юм бол? Нөхөртөө ерөөсөө гомдоогүй, асуудал үүсээгүй.  Яах ёстой юм бол?