Зам тээврийн сайд асан А.Гансүхийг иргэн Л.Даваапил “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3.6 тэрбум төгрөг завшсан гэх утга бүхий мэдээллийг өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд твиттер хуудсаар тараасан.

Тэгвэл А.Гансүх сайд өөрийг нь гүтгэсэн гэж цагдаагийн байгууллагад хандсанаар эрүү үүсгэн шалгаж, прокуророос өнгөрсөн оны дөрөвдүгээр сард яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс иргэн М.Даваапилд бусдыг гүтгэж, нэр төрд халдсан буруутай хэмээн үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу есөн сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан байна.