Шадар сайд У.Хүрэлсүх намынхаа, ойр харилцаатай хүмүүсээ албан тушаалтай болгож байна. Шадар сайдын харьяа хоёр агентлагийн дарга нарыг сольж, томилгоо хийжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Т.Аюурсайхан, ОБЕГ-ын даргаар Т.Бадралыг томилжээ. Т.Бадрал нь өмнө тус байгууллагын дэд даргаар ажиллаж байв. Харин Т.Аюурсайхан нь МАН-ын шинэчлэлийн хороо байгуулж, намын даргын сунгаанд  нэрээ дэвшүүлж байсан нэгэн билээ.