Энэ сайтын зөвлөгөө буланг уншихаар дандаа салалт, араар тавилтын талаар бичсэн. Эсвэл хүүхэдтэй болсон гэрийнхэн нь хайрттай нь суулгахгүй гэсэн хүний амьдралд тохиодог зүйлүүд ихээхэн бичигдэх юм. Гэхдээ хэн ч өөртөө зөвлөгөөг хүсч болно харин зөвлөж байгаа хүмүүс нь зөв зөвлөхгүй доромжлол ихээр биччих сэтгэгдэл их харагддаг. Монголчууд бид яагаад тамын тогооны үлгэр шиг сэтгэхээ хэзээ болих улс вэ?

Хэний ч амьдралд юу ч тохиолдож болно. Ганц урмын үгээр дутаж яваа нэгэндээ хэрэгтэй үгийг нь хэлж зөвлөж өөрсдийн сэтгэлийн үгээрээ урамшуулж яагаад болдоггүй юм. Та бүхэн зөвлөгөө хүссэн нэгнээ сэтгэлзүйгээр гутаан доромжлохгүй сайхан мэддэг чаддагаараа амьдралын туршлагаасаа хуваалцаж байгаарай гэж хүсэхийг олон удаа бодож байсан болохоор энэхүү захиаг илгээлээ. Баярлалаа.