Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо,  Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн 1 дүгээр сарын 19-ны 19:00 цагт эрийн хийморь мандаасан “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа хийхээр болжээ.

  Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт 4 дэхь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүний тоглолтонд нийтийн дуучдын үе үеийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид хуран чуулдгаараа онцлог билээ. Ийнхүү “Монголоороо байгаасай” хэмээх уран бүтээлийн тоглолтонд МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Т.Батсайхан зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.

  Түмэн олны хүсэн хүлээн байж үздэг энэхүү тоглолтын зохион байгуулагчаар “Намир” медиа групп, Ивээн тэтгэгчээр “Лидер финанс” ХХК, “Алтан Намир” ХХК, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Алтан алим” ХХК, Мэдээллийн ивээн тэтгэгчээр бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд фото дизайныг “Гал” студын хамт олон бүтээжээ. Түүнчлэн тоглолтын тасалбарыг “Бөхийн өргөө”-ний билетийн кассаар худаалж байгаа юм байна. Мөн 99883031, 98993031, 91023031 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.