Надад маш хүнд том хар тогоонд хөмөрчихсөн юм шиг л хүнд байна. Яг яахаа мэдэхгүй байна. Миний хайран 2 жил, сэтгэл, зүтгэл, амьдрал л гэж бодогдож байна. 

Нөхөр бид 2 найзууд байгаад амьдарч байгаа юмаа.  Одоо 2 жил болж байна. хэн хэнийхээ өмнөхийг мэддэг.   Асуудалгүй сайхан л байна. Харин манай хүн надаас юм нуудаг юм байна.   Яасан гэсэн нөхөр уржигдар ээжийгээ сахина гээд эмнэлэг явсан юмаа.

Би жирэмсэн болохоор намайг ядарчихна гээд өөрөө гэрийнхэнтэйгээ ээлжилж сахиж байгаа юм.  Тэгсэн уржигдар ээжийгээ сахиагүй экстэйгээ уулзжээ.  Ер нь үе үе уулздаг юм байна.  Тэрийг нь нөхөр биш экс нь хэллээ.

Бид 2ыг хамт амьдарч байх хугацаанд  экстэйгээ юу гэж бичиж байсныг бүгдийг  нь над руу скрийншот хийгээд дөнгөж сая явууллаа.  Чатыг нь, смс-ыг нь уншсан би өөрийнхөө цагийг дэмий үрсэн юм шиг л санагдаад байна. нөхөр надад хайргүй, би алдаа байсан. тэр хүүхэндээ одоо болтол хайртай гэнээ.  Тэгээд намайг жирэмсэн болсон болохоор л хамт байгаа юм байхаа. Экс нь нөхрөө надад өг гэнээ. тэгэхээр нь аваа ав. Бихүүхдээ авхуулчихна аз жаргал хүсье  л гэлээ. 

Уг нь би нөхрөө чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилдаг. Нөхөр ч гэсэн надад хайртай гэж хэлдэг. Бас хамт байхдаа халамжилдаг. Ялангуяа жирэмсэн болсноос хойш байнга л халамжилж байгаа.  жирэмсний хяналтад ороход хамт явж, одоо сар бүр үзлэгт хамт явдаг.  

Би надад хайртай л гэж бодсон. Тэгсэн өнгөрсөн 2 жилд намайг үе үе араар тавьсан байна. бас намайг жирэмсэн болсон болохоор миний сэтгэлийг бодож хамт байгаа гэхээр би нөхрийнхөө цагийг дэмий үрж байгаа хэрэг биз дээ.  Би нөхөртөө хүүхдээ авхуулсан гэж хэлж салаад, хүүхдээ гаргах бодолтой байна. 

Ингэж хуурч байсанг нь үнэндээ уучилж чадахгүй юм шиг байна. Маш их гомдож байна. Харин хүүхдээ гаргадагаараа гаргаад аав ээжтэйгээ цуг хүн болгоод өсгөчих байх.  Миний зөв үү?  Анхнаасаа намайг хуурсан хүнтэй хамт байх шаардлагагүй биз дээ?