Нөхөртөө өөртөө гомдоод сууж байна.  Найз залуутайгаа хамт амьдраад 8 сар болж байна. 2 гэрээрээ орж гараад жил гаран болчихоод тусдаа гарсан юм.

 Тэгээд  одоо хамт  амьдарч байгаа юмаа.  Тэгсэн  нөхөр намайг хуучин  найз залуутай хардаад бүүр сүүлийн 2 долоо хоног нэг ч үг дуугарсангүй.  Буруу хараад унтаад өгсөн. Тэгээд өглөө хоол  цай хийгээд өгөхөөр идэхгүй уухгүй.  Орой очихоор зөвхөн өөртөө л хоол хийж идчихээд унтаад өгчихнө.  

Үнэндээ тэр хуучин найз залуутай  байрны гадаа таарсан, мэндэлсэн. Тэгсэн чинь одоо болтол хуучинтайгаа харьцдаг хөгийн хүүхэн гэж уурлаад байх юм.    аргадаж гуйж  үзээд барсангүй.  

Гэм хийгээгүй хэрнээ хийсэн юм шиг ингэж байхаар гэж бодоод төрсөн гэртээ хоносон биш бүүр ч дордчихлоо. Одоо бүүр нэг өрөөнд ч багтах шингэхгүй боллоо. том өрөөнд орохоор жижиг өрөөнд орчихно.  Жижиг өрөөнд орохоор өөр өрөөнд орчихно.  Яг яалгах гээд байгаа юм болоо.  

Ханиадтай халуураад хэвтэж байхад халамжлахгүй. Нөгөө өрөөнд хошин шог үзээд инээгээд суугаад байх юм.  Ажлаас оройтоод ирэхээр  хүн ирж байна чинээ бодож байгаа юм алга. Огурци онгойлгоод өг гэхээр утсаа оролдоод суугаад л байна.  гэрт юу ч хийхгүй.  Цалингаа авчирч өгдөг байсан больчихлоо.  Хэзээ ч хайлахгүй том мөсөн уул шиг имй муухай хүйтэн хөндий  энэ байдлыг нь яаж болиулах вэ?