Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх ирэх хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа өгөхөөр болжээ.

Түүнийг өнгөрсөн жил Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилсон.

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин тухайн үед Д.Батмөнх нь тус газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан билээ.