Би та бүхнээс нэг зүйл асуух гэсэн юм. Нэгэн нэртэй газар маркетинг менежер хийдэг. Манай байгууллага том болохоор дотроо олон албатай. Гэтэл  манай албын дарга намайг хоргоож чангаах боллоо. Шинэ жилээр эмэгтэйчүүд маань хамтдаа явна гэж ярилцаж байгаад хамтдаа винодсон юм. Гэтэл намайг нөгөө хэд орхиод явцан би гэж хүн ганцаараа явах гээд гарч явтал дарга жолоочтойгоо үүдэнд зогсч байснаа хүргээд өгье гэхээр нь би юм бодолгүй хоёулаа юм чинь гайгүй байх гэж бодоод хүргүүлсэн юм. Тэгсэн тэр өдрөөс хойш намайг чатаар утсаар хоргоох боллоо. Уг нь эхнэртэй хүн би залуу хүн юугаа хийж хүний н.а болох билээ. Надад тийм хүсэл алга ажлынхан мэдэхээс өмнө яаж энэ хүнийг энэ үйлдлийг зогсоох вэ? хамаг амьтан мэдвэл би л ганц биеэрээ нэр хүндгүй гэр бүлтэй хүнийг уруу татсан хүн болж хувирна. Надад зөвлөж тус болооч. Баярлалаа.