"Хэцүү анги" киноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танил болсон Мисс Б.Бадамцэцэг хайраа олоод тун ч их аз жаргалтай байгаа. Түүний нөхрийг Алтаншагай гэдгийг уншигчид хэдийнээ мэдэх болсон. Сүй тавьсанаа олон нийтэд зарлаж өнгөрсөн онд "Монгол шилтгээн"-д сүр дуулиантайгаар хуримаа хийсэн билээ.

Мисс бүсгүйд хайрт нь гэнэтийн бэлэг барих их дуртай. Шагай энэ удаад хайртдаа Iphone6 утсыг бэлэглэж шоконд оруулсан байна. Энэ талаар Бадмаа өөрийн цахим хуудаснаа постолж найзууддаа хайртынхаа барьсан бэлгийг сонирхуулжээ.