Сайн байна уу.  Та бүхнээс нэг зөвлөгөө авах гэсэн юмаа. Найз залуу бид  хүүхэдтэй болох гэж удаан хүсэн хүлээсэн юмаа.  Одоо хамт амьдардаг. Байрны лизингт орчихсо. Бие биедээ хайртйа. Ерөөсөө жирэмсэн болохгүй байсан.  Их ч хүлээсэн.  Тэгсэн би 4 долоо хоногтой жирэмсэн гэнээ.  Энэ мэдээг найз залуудаа аягүй гоёоор хэлмээр байнаа.  Яаж гоёоор хэлэх үү? Хүмүүс жирэмсний тест  үзэгний саванд хийж өг, эсвэл бялуун дээр  аав боллоо гэж бичиж өг гэх юм. Би арай өөр, өвөрмөц аргаар хэлмээр байнаа.  Надаад гоё санаа байвал хэлж өгөөч.